МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Иргэн
20 дугаар зүйл. Иргэний нэр

20.1.Иргэн өөрийн нэртэй байна.
20.2.Иргэний нэрийг бүртгэх, өөрчлөх журмыг хуулиар тогтооно.
20.3. Иргэний нэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ. Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ. Гагцхүү хуульд заасан нөхцөл, журмын дагуу зохиомол нэр хэрэглэж болно.

20.4.Иргэн нэрээ өөрчилсөн нь түүний өмнөх нэрээр олж авсан эрх, хүлээсэн үүргийг өөрчлөх буюу дуусгавар болгох үндэслэл болохгүй.

20.5.Нэрээ өөрчилсөн этгээд үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс гарсан үр дагаврыг хариуцна.

Print