МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Иргэн
19 дүгээр зүйл. Иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлах

19.1.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэж, гэр бүлээ эдийн засгийн талаар хүнд байдалд оруулсан насанд хүрсэн этгээдийн иргэний эрх зүйн чадамжийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх хуулиар тогтоосон журмаар хязгаарлаж, харгалзан дэмжигч томилж болно.

19.2.Иргэний эрх зүйн чадамжийг хэлцэл хийх замаар хязгаарлахыг хориглоно.

19.3.Иргэний эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан этгээд хязгаарлагдаагүй чадамжийнхаа хүрээнд, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр хэлцэл хийж болно.

19.4.Иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлах үндэслэл болсон нөхцөл байдал үгүй болсон бол тухайн этгээдэд тогтоосон хязгаарлалтыг шүүх хүчингүй болгож, харгалзан дэмжигчийг үүргээс нь чөлөөлнө.

Print