МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ИРГЭНИЙ ХУУЛЬ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Иргэн
16 дугаар зүйл. Иргэний эрх зүйн бүрэн бус чадамж

16.1.Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна.
16.2.Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ.

16.3.Насанд хүрээгүй иргэн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр дараахь эрхээ бие даан хэрэгжүүлж болно:

16.3.1. өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах;

16.3.2. өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх;

16.3.3. энэ хуулийн 16.3.1-д заасан орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулах.

16.4. 16-аас 18 хүртэлх насны иргэн хоршооны гишүүн байж болно.

Print