ИРГЭНИЙ ХУУЛЬ |
АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал |
226 дугаар зүйл. Нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал
226.1.Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй:
226.1.1.ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол;
226.1.2.үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний харилцаа үргэлжлэх ёстой бол;
226.1.3.хоёр талын ашиг сонирхлын үүднээс онцгой үндэслэлээр гэрээг нэн даруй цуцлах шаардлагатай бол.
|
|