ИРГЭНИЙ ХУУЛЬ |
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ Барьцааны эрх |
156 дугаар зүйл. Барьцааны гэрээ
156.1.Барьцааны гэрээг бичгээр байгуулна.
156.2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана.
156.3.Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
156.4.Талуудын аль нэг нь хүсвэл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх буюу бүртгэх байгууллагад бүртгүүлж болно.
|
|