МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүд, татгалзан гаргах
49 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч оролцож болохгүй үндэслэл

49.1. Шүүгч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараахь үндэслэл байвал оролцож болохгүй:

49.1.1. гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийн хувиар хэрэгт оролцож байгаа, эсхүл оролцохоор бол;

49.1.2. хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний төлөөлөгчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садан, эсхүл шүүгдэгчийн буюу түүний хууль ёсны төлөөлөгчийн төрөл, садан, түүнчлэн улсын яллагч, өмгөөлөгч, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн төрөл, садан байвал;

49.1.3. тухайн хэрэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол;

49.1.4. өөрөө шууд буюу шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол.

49.2. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн холбоотой шүүгч оролцож болохгүй.

49.3. Анхан шатны шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн уг хэргийг давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орж болохгүй.

Print