МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогч
48 дугаар зүйл. Хөндлөнгийн гэрч

48.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр байцаан шийтгэх тодорхой ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд оролцсон иргэнийг хөндлөнгийн гэрч гэнэ.

48.2. Хөндлөнгийн гэрч нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээд байна.

48.3. Хөндлөнгийн гэрч нь өөрийнхөө оролцсон байцаан шийтгэх ажиллагааны талаар гомдол гаргах, байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах тухай санал гаргах эрхтэй.

48.4. Хөндлөнгийн гэрч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирэх, байцаан шийтгэх ажиллагааны журмыг сахиж, нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

Print