МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогч
47 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрч

47.1. Энэ хуулийн 19.2-т заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилох тухай шийдвэр гаргаж уг этгээдэд танилцуулна.

47.2. Орчуулагч, хэлмэрч нь дуудсан цагт ирж орчуулах, хэлмэрчлүүлэхээр даалгасан үүргийг бүрэн, зөв биелүүлэх үүрэгтэй.

47.3. Орчуулагч, хэлмэрч санаатайгаар худал орчуулсан, хэлмэрчилсэн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

47.4. Энэ зүйлд заасан журам нь хэлгүй, дүлий хүний дохиог мэддэг хэлмэрчид нэг адил хамаарна.

Print