МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогч
45 дугаар зүйл. Гэрч

45.1. Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ.

45.2. Гэрчийг энэ хуулийн 143 дугаар зүйлд заасан журмаар дуудаж байцаана.

45.3. Дараахь хүмүүсийг гэрчээр байцааж болохгүй:

45.3.1. тухайн хэргийг урьд нь хянан шийдвэрлэсэн шүүгч;
45.3.2. өмгөөлөх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч;

45.3.3. өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон.

45.4. Гэрч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

45.5. Гэрч нь дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр цагдаагийн байгууллага албадан ирүүлнэ.

45.6. Гэрч санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

45.7. Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй.
/Энэ хэсэгт 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Print