МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
Өөрийн болон төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалж байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч
43 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэгч

43.1. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.

43.2. Иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

43.3. Иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь дараахь эрх эдэлнэ:

43.3.1. хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт гаргаж өгөх;
43.3.2. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд өөрийн нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авахыг хүсэх;

43.3.3. шүүх хуралдаанд оролцох;
43.3.4. гаргасан нэхэмжлэлээ дэмжих, татгалзах;
43.3.5. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссан үед хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгтэй танилцах;

43.3.6. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;

43.3.7. хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах;

43.3.8. шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах.

43.4. Иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй холбогдсон өөрт байгаа баримт сэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шаардсанаар гаргаж өгөх үүрэгтэй.

Print