МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
Өөрийн болон төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалж байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч
40 дугаар зүйл. Өмгөөлөгчийг заавал оролцуулах

40.1. Дор дурдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулна:

40.1.1. хэлгүй, дүлий, хараагүй зэрэг эрхтэн дутуу буюу сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй;

40.1.2. насанд хүрээгүй;
40.1.3. монгол хэл, бичиг мэддэггүй;
/Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

40.1.4. цаазаар авах ялаар шийтгэгдэж болох;
40.1.5. хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч;

40.1.6.төлбөрийн чадваргүй этгээд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан.
/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
40.2. Энэ хуулийн 40.1-д заасан тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, түүнчлэн түүний хүссэнээр буюу зөвшөөрснөөр бусад этгээд өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй.

Print