МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
Өөрийн болон төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалж байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч
39 дүгээр зүйл. Өмгөөлөгчийг сонгон авах, солих

39.1. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.

39.2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн зөвшөөрснөөр буюу хүссэнээр түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь өмгөөлөгчийг сонгон авч болно.

39.3.Нэг этгээд хэд хэдэн өмгөөлөгчтэй байж болно.
39.4.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй.

39.5. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн сонгож авсан өмгөөлөгч уг хэрэгт оролцох боломжгүй болсон, түүнчлэн өмгөөлөгчөөсөө татгалзсан бол өөр өмгөөлөгч сонгон авна.

Print