МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ТАВДУГААР БҮЛЭГ
Өөрийн болон төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалж байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч
38 дугаар зүйл. Өмгөөлөгч

38.1. Хуульд заасан журмын дагуу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа этгээдийг өмгөөлөгч гэнэ.
38.2. Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно.
/Энэ хэсгийн “Мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй бол байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход харшлах шалтгаангүй этгээдийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөөр сонгоно.” гэснийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
38.3.Энэ хуулийн 172.3-т заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулж эхэлсэн, ийм ажиллагаа явуулаагүй бол гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон үеэс эхлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрхтэй.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

38.4. Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй.

Print