МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах төрийн байгууллага, албан тушаалтан
34 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг

34.1.Иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцогчид асуулт тавих эрхтэй бөгөөд нотлох баримтыг судалж үнэлсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар саналаа бичгээр гаргах эрхтэй. Иргэдийн төлөөлөгч саналаа шүүх хуралдаанд уншиж сонсгож болно.

34.2.Шүүх анхан шатны журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхэд 3 иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

/Дээрх 34.1, 34.2 дахь хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

34.3. Иргэдийн төлөөлөгчид санал зөрсөн тохиолдолд саналаа тус тусдаа гаргаж болно.

Print