МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах төрийн байгууллага, албан тушаалтан
32 дугаар зүйл. Шүүх бүрэлдэхүүн

32.1.Хөнгөн, хүндэвтэр хэргийг шүүгч дангаар, хүнд, онц хүнд хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр анхан шатны журмаар сум буюу сум дундын, дүүргийн шүүх хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


32.2.Хөнгөн, хүндэвтэр хэрэг ээдрээ төвөгтэйн улмаас шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл шүүгч энэ тухай саналаа гаргаж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг томилж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

32.3. Аймаг, нийслэлийн шүүх давж заалдах шатны журмаар хэргийг З шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

32.4. Улсын дээд шүүх нь хуулиар харьяалуулсан тохиолдолд хэргийг анхан шатны журмаар, анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй хэргийг талуудын гомдлоор хяналтын журмаар 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр тус тус хянан шийдвэрлэнэ.

32.5. Хуульд тусгайлан заасан тохиолдолд Улсын дээд шүүх хэргийг нийт шүүгчдийн дийлэнх олонхийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

32.6.Эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч томилно. Шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, эсхүл түүний томилсон шүүгч даргална.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Print