МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
рүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах үндэслэл
25 дугаар зүйл. Хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох

25.1.Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.
/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хууль, 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/

25.2. Энэ хуулийн 25.1-д заасан хэргийн хохирогч нь яллагдагчийн эрхшээлд байгаагаас, эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй ба энэ тохиолдолд хэргийг шүүхэд шилжүүлж шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

25.3.Энэ хуулийн 25.1 дэх хэсэгт заасан ажиллагаа Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгах гэмт хэрэгт хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Print