МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
рүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах үндэслэл
24 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлууд

24.1. Дор дурдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол прокурор, шүүгч хэргийг энэ хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно:

24.1.1.гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй;
24.1.2. хөөн хэлэлцэх хугацаа дууссан;
24.1.3. гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүмүүст холбогдох нөхцөл байдал шинээр илэрснээс уг хэргийг сэргээн хэлэлцэх явдал үүнд хамаарахгүй/;

24.1.4. тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа;

24.1.5.хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, хэргээ сайн дураараа илчлэн ирсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан;

24.1.6.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай шинж чанараа алдсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдвол.
/ Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

/Дээрх 24.1.5, 24.1.6 дахь заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

24.2. Эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад энэ хуулийн 24.1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх шүүн таслах ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана.

24.3. Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, түүний өмгөөлөгч, энэ хуулийн 24.1.3-т заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ.
/Дээрх 24.1.5, 24.1.6 дахь заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
24.4. Энэ хуулийн 24.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай хохирогчид мэдэгдэх ба хохирогч уг шийдвэрийн талаар энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй.

Print