МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
рүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах үндэслэл
23 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох иргэний эрх

23.1. Хохирогч нас барсан буюу насанд хүрээгүй, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний насанд хүрсэн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн нь энэ хуульд заасан журмын дагуу байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхтэй.

23.2. Энэ хуулийн 23.1-д заасан этгээд нь байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед гаргасан гомдлоосоо татгалзах эрхтэй.

Print