МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
рүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах үндэслэл
21 дүгээр зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа заавал явуулах

21.1. Гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй.

21.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь байцаан шийтгэх ажиллагааны бүрэн эрхээ аль нэг байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ.

Print