МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт, зарчим
8 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа хууль ёсны байх

8.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.

8.2. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ хуулийн 8.1-ийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, түүнд хариуцлага хүлээлгэнэ.

8.3. Шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэхгүй.

8.4. Шүүх хэрэглэж байгаа хууль нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэж үзвэл тухайн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар санал гаргах ба Улсын дээд шүүх нь уг саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.

Print