МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт, зарчим
17 дугаар зүйл. Шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах

17.1. Шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана.

17.2. Шүүгдэгчид сонсгосон ялыг нотлох үүргийг прокурор хүлээнэ.
17.3. Өмгөөлөгч нь шүүгдэгчийг өмгөөлөхийн тулд хуульд заасан бүхий л арга хэрэгслээр хууль зүйн туслалцаа үзүүлнэ.

17.4. Талууд шүүх хуралдааны үед нотлох баримтыг шинжлэн судлахад оролцох, хүсэлт гаргах, хэрэгт ач холбогдол бүхий ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх талаар эрх тэгш байна.

Print