МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт, зарчим
16 дугаар зүйл. Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох

16.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.

16.2. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй.

16.3. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.

16.4. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдээс нь түүний эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг хориглоно.

16.5. Энэ хуулийн 16.4-т заасан этгээд өөрөө мэдүүлэг өгөх хүсэлт гаргавал түүнд мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг нь тайлбарласны эцэст Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийг сануулан мэдүүлэг авна.

Print