МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт, зарчим
10 дугаар зүйл. Хүний халдашгүй байх эрхийг хангах

10.1. Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч гэмт хэрэгт сэрдэн баривчилж болохгүй.

10.2. Прокурор, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч шинжилгээ хийлгэхээр эмнэлгийн байгууллагад байлгах, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хэнийг ч цагдан хорихыг хориглоно.

10.3. Прокурор нь хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, хорих ял эдэлж байгаа буюу эмнэлгийн байгууллагад байгаа, эсхүл хууль болон шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар хоригдож байгаа этгээдийг нэн даруй суллах үүрэгтэй.

10.4. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.

10.5. Сэжигтнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг заавал сануулна.

Print