МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомж
4 дүгээр зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хууль гадаадын иргэн, харъяалалгүй хүнд үйлчлэх

4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харъяалалгүй хүний үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа энэ хуульд заасан журмыг баримтална.

4.2. Дипломат дархан эрх, эрх ямба эдэлж байгаа гадаадын иргэн өөрөө хүссэн, эсхүл зөвшөөрсөн тохиолдолд энэ хуульд заасан журмыг баримтлан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болно.

4.3.Гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлж байгаа этгээдэд холбогдуулан байцаан шийтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан хүснэ.

Print