МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомж
3 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэх хэмжээ хязгаар

3.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан бүх нөхцөлд энэ хуулийн дагуу явагдана.

3.2. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримтална.

3.3. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ.

Print