ЭРҮҮГИЙН ХУУЛЬ |
ЗУРГААДУГААР БҮЛЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ҮЕ ШАТ |
30 дугаар зүйл. Төгссөн болон төгсөөгүй гэмт хэрэг
30.1.Үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байвал төгссөн гэмт хэрэг гэнэ.
30.2.Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх, завдахыг төгсөөгүй гэмт хэрэг гэнэ.
30.3.Төгсөөгүй гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн 31, 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн зохих зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
|
|