МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
37 дугаар зүйл. Алтан хувьцаа

37.1. Засгийн газар төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмч давамгайлсан компанийн төрд ногдох хэсгийг бүхэлд нь хувьчлах тухай шийдвэр гаргахдаа тодорхой хугацаанд энэ хуулийн 37.2.-т заасан асуудлаар компанийн хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн болон гүйцэтгэх удирдлагын шийдвэрт хориг тавих эрхтэй, ногдол ашиг авдаггүй, өөр ямар нэг эрхгүй алтан хувьцааг гаргахаар зааж болно.

37.2. Алтан хувьцаатай компанийн хувь нийлүүлэгчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагаас дор дурдсан асуудлаар гаргасан шийдвэр нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрх ашигт харшилсан тохиолдолд хориг тавина:

37.2.1. хувьчлахаас өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх;
37.2.2. компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах;
37.2.3. их хэмжээний хэлцэл байгуулах;
37.2.4. бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох, өөрчлөх.

37.3. Хориг тавих тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд энэ шийдвэрт хориг тавьж байгаа үндэслэлийг заана.

37.4. Энэ хуулийн 37.2.-т заасан асуудлаар компанийн гаргасан шийдвэр нь Засгийн газар батламжилснаар хүчин төгөлдөр болно.

37.5. Алтан хувьцааг бусдад шилжүүлж үл болно.

37.6. Хугацаа дуусмагц алтан хувьцаа нь хүчингүй болно. Хугацааг дахин сунгаж үл болно.

Print