МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
35 дугаар зүйл. Компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн эрх

35.1. Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараахь эрх эдэлнэ:

35.1.1. хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх;

35.1.2. давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсөний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах;

35.1.3. компанийг татан буулгах үед энэ хуулийн 28 дугаар зүйлд тогтоосон журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх.

35.1.4. хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 39 дүгээр зүйл болон компанийн дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй.

35.1.5. компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энгийн хувьцаа эзэмшигчид нь хувьцаанд хамаарах бусад үнэт цаасыг энэ зүйлд заасан бусад журмын дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрх эдэлнэ.

35.2. Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох энгийн хувьцааны тоог хязгаарлаж болохгүй.

35.3. Энгийн хувьцааг компанийн давуу эрхийн хувьцаа болон бусад үнэт цаасанд хөрвүүлж үл болно.

35.4. Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлаж болно.

Print