МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
34 дүгээр зүйл. Компанийн зарласан болон гаргасан хувьцаа

34.1. Компаниас гаргах энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтоох бөгөөд үүнийг зарласан хувьцаа гэнэ.

34.2. Зарласан хувьцаанаас хувь нийлүүлэгчдийн худалдан авч эзэмшсэн хэсгийг эргэлтэд гаргасан хувьцаа гэнэ.Хэрэв компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол зарласан хувьцааны төрөл тус бүрээс гаргах хувьцааны тоо, гаргах хугацаа, нөхцөлийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал / тогтооно. Гаргасан хувьцааны тоог компанийн балансанд төрөл тус бүрээр нь тусгана.
34.3. Аль нэг төрлийн зарласан хувьцааны тоо нь тухайн төрлийн хувьцааны гаргасан тоо болон тухайн хувьцаанд хөрвөх үнэт цаасыг хөрвүүлэхэд шаардагдах хувьцааны тооны нийлбэрээс багагүй байна.

34.4. Компаниас гаргасан хувьцаа нь тэдгээрийг компани худалдан авах буюу эргүүлэн авах, эсхүл бусад төрлийн үнэт цаас, эд хөрөнгөд хөрвүүлэх хүртэл эргэлтэнд байна.

34.5..Компани өөрийн хувьцааг худалдан авах буюу эргүүлж авбал эдгээр хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа гэж тооцно. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компани нь эдгээр хувьцааг дахин гаргаж болно.

Print