МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
33 дугаар зүйл. Компанийн хувьцаа

33.1. Үнэт цаасны тухай хуульд цаасны дагуу хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг эрхийг гэрчилнэ.

33.2. Хувьцаа нь энгийн ба давуу эрхийн гэсэн хэлбэртэй байна.

33.3. Компани нь энгийн хувьцааг заавал гаргах үүрэг хүлээнэ.Компани нь давуу эрхийн хувьцааг гаргаж болно.

33.4. Хувьцаа нь компанийн дүрмээр тогтоосон нэрлэсэн үнэтэй байж болно. Нэрлэсэн үнэтэй хувьцааг түүнээс доош үнээр гаргахыг хориглоно.

33.5. Хувьцаа бүр саналын нэг эрхтэй байна.

33.6. Хувьцаа хуваагдахгүй бөгөөд эзэмшигчийн нэртэй байна.

Print