МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас
32 дугаар зүйл. Компанийн өөрийн хөрөнгийн доод хэмжээ

32.1. Хувьцаат компанийг бүртгэх өдөр түүний өөрийн хөрөнгө нь 10 сая төгрөг ба түүнээс дээш байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийг бүртгэх өдөр түүний өөрийн хөрөнгө нь нэг сая төгрөг ба түүнээс дээш байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ заалт хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
32.2. Хоёр жил дараалан жилийн баланст тусгагдсан компанийн өөрийн хөрөнгө нь энэ хуулийн 32.1. -д заасан доод хэмжээнээс доогуур байх нөхцөлд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг татан буулгах тухай асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ. Хурал нь компанийг татан буулгах асуудлыг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд компанийн нийт өрийн 10-аас илүү хувийг нэхэмжлэх эрхтэй зээлдүүлэгч нь компанийг татан буулгахаар шүүхэд хандаж болно.


Print