МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих
29 дүгээр зүйл. Компанийг татан буулгаж дуусгах

29.1. Компанийн бүх эд хөрөнгийг хуваарилсны дараа татан буулгах комисс нь компанийг татан буулгах замаар үйл ажиллагаа дуусгавар болсон тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, татан буулгах балансын нэг хувийг бүртгэх байгууллагад хүргүүлнэ.

29.2. Бүртгэх байгууллага компанийг улсын бүртгэлээс хассанаар татан буугдсанд тооцно. Энэ тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ.

Print