МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих
28 дугаар зүйл. Татан буугдаж байгаа компанийн эд хөрөнгийг хувь нийлүүлэгчдэд хуваарилах

28.1. Татан буулгах комисс нь зээлдүүлэгчдийн өр төлбөрийг барагдуулсны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогыг дараахь дарааллын дагуу хувьцаа эзэмшигчдэд хуваарилна:

28.1.1. давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг болон давуу эрхийн хувьцааны татан буулгалтын үнэ, түүнчлэн энэ хуулийн 54, 55 дугаар зүйлд заасны дагуу эргүүлэн авах давуу эрхийн хувьцааны төлбөр;

28.1.2. энэ хуулийн 54, 55 дугаар зүйлд заасны дагуу эргүүлэн худалдаж авах энгийн хувьцааны төлбөр;

28.1.3. үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогыг компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн дунд тэдгээрийн эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн.

Print