МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих
24 дүгээр зүйл. Компани өөрчлөн байгуулсантай холбогдсон хувь нийлүүлэгчийн эрх

24.1. Нийлэх, нэгдэх буюу өөрчлөх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн саналын эрхтэй хувь нийлүүлэгч нь өөрчлөн байгуулахын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтанд оролцоогүй бол энэ хуулийн 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшиж байгаа хувьцааг компанид эргүүлэн авахыг шаардах эрхтэй.

24.2. Эргүүлэн худалдахаар тохиролцсон хувь нийлүүлэгчийн хувьцааг компанийг өөрчлөн байгуулах шийдвэрийн дагуу хөрвүүлж үл болно. Энэ тохиолдолд тухайн хувь нийлүүлэгч нь өөрийн хувьцаагаа компанид эргүүлэн авахыг шаардахаас бусад хувьцаа эзэмшихтэй холбогдсон эрхээ алдана.

24.3. Өөрийн эзэмшилд байгаа хувьцаагаа эргүүлэн авахыг компаниас шаардаагүй хувь нийлүүлэгчдийн хувьцааг компанийг өөрчлөн байгуулах шийдвэрийн дагуу хөрвүүлнэ.

Print