МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих
23 дугаар зүйл. Компанийг өөрчлөх

23.1. Хувьцаат компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаат компани болох замаар компанийг өөрчилж болно. Энэ өөрчлөх төслийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ боловсруулан хувь нийлүүлэгчдийн хуралд оруулан уг асуудлаар саналын эрхтэй хуралд оролцогчдын саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.

23.2. Компанийг өөрчлөх төсөлд өөрчлөх зорилго, нөхцөл, журам, хувьцааг харилцан хөрвүүлэх арга, тооцоо, өөрчлөлт оруулах хугацаа, хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулах хугацаа зэргийг тусгасан байна.

23.3. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өөрчлөлтөөр үүссэн компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулж компанийн дүрэм, удирдах байгууллагыг шинэчлэн баталж болох бөгөөд үүнийг компанийг өөрчлөх төсөлд зааж өгнө.

23.4. Компанийг өөрчлөхөд түүний эрх, үүрэг шинээр бий болж байгаа компанид шилжинэ.

23.5. Компанийг өөрчлөх тохиолдолд холбогдох өөрчлөлтийг компанийн оноосон нэр болон дүрэмд тусгана.

Print