МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Компани байгуулах
16 дугаар зүйл. Компанийн дүрэм

16.1. Компанийн дүрэм нь түүний үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн.

16.2. Компанийн дүрэмд дараахь зүйлийг заавал тусгана:

16.2.1. компанийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;

16.2.2. компанийн оршин байгаа газрын хаяг;
16.2.3. компанийн зарласан энгийн хувьцааны тоо;
16.2.4. дүрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нөхцөлд давуу эрхийн хувьцааны зарласан тоо, түүний эзэмшигчийн эрх;

16.2.5. хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо;

16.2.6. хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл болон хянан шалгах зөвлөл /хянан шалгагчдын/-ийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;

16.2.7. компанийн үйл ажиллагааны чиглэл;
16.2.8. дүрэмд тусгахаар энэ хуульд заасан бусад зүйл.

16.3. Компанийн дүрэмд Иргэний хууль болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй зүйлийг тусгаж болно.

16.4. Компани нь хувь нийлүүлэгчийн шаардлагаар компанийн дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг түүнд танилцуулах үүрэгтэй.

Print