КОМПАНИЙН ТУХАЙ |
ГУРАВДУГААР БҮЛЭГ Компани байгуулах |
11 дүгээр зүйл. Компани байгуулах
11.1. Компанийг шинээр буюу хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно.
11.2. Компанийг хувьчлах замаар үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчийн үүргийг төр хүлээх бөгөөд хувьцааны захиалга авах, худалдах, шилжүүлэх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
|
|