МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Компани, түүний эрх зүйн байдал
8 дугаар зүйл. Компанийн үйл ажиллагааны чиглэл, байгуулах хугацаа

8.1. Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах эрх, үүргийг хүлээнэ.

8.2. Компанийн эрхлэх үйл ажиллагааны хүрээг дүрмээр хязгаарлаж болно. Ингэж хязгаарласан нь энэ хязгаарлалтыг мэдэхгүйгээр хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гуравдагч этгээдийн өмнө уг компанийн хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

8.3. Хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа эрхлэх компани нь холбогдох эрх бүхий байгууллагаас бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр энэ үйл ажиллагааг эрхлэн явуулна.

8.4. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийг тодорхой бус хугацаагаар үүсгэн байгуулна.

Print