МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Компани, түүний эрх зүйн байдал
6 дугаар зүйл. Хараат болон охин компани

6.1. Компанийн нийт энгийн хувьцааны 20-51 хүртэл хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг хараат компани гэнэ. Хараат компани нь бие даасан тайлан баланс гаргадаг хуулийн этгээд байна.

6.2. Компанийн нийт энгийн хувьцааны 51-ээс 100 хүртэл хувийг өөр /толгой/ компани дангаараа эзэмшдэг бие даасан хуулийн этгээдийг охин компани гэнэ. Охин компани нь тусдаа санхүүгийн тайлан гаргахын зэрэгцээ толгой компанитайгаа нэгдсэн тайлан гаргана.

6.3. Хараат болон охин компани нь толгой компанийн өрийг хариуцахгүй бөгөөд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийн өрийг хариуцахгүй.

6.4. Толгой компани нь гуравдагч компанийн хараат болон охин компани байвал түүний охин компани нь гуравдагч компанийн хувьд мөн хараат болон охин компани болох бөгөөд энэ зарчмыг үүнээс ч илүү үргэлжилсэн хэлхээ холбоонд ашиглан хамаарлыг тогтооно.

6.5. Хараат болон охин компани нь толгой компанийн хувьцааг эзэмшиж болно. Охин компанийн эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрхгүй бөгөөд хувь нийлүүлэгчдийн хурлын ирцийг тооцохдоо тэдний эзэмшиж байгаа хувьцааг хасч тооцно. Эдгээр хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд уг этгээдэд хувьцааны бүх эрх шилжинэ.

6.6. Компани өөрийн хараат болон охин компани, тэдгээрийн хараат, охин компаниуд болон бусад компанитай үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор нэгдэж болно.

6.7. Нэгдлийн оролцогчид нь бие даасан хуулийн этгээд хэвээр байх бөгөөд оролцогчдын үйл ажиллагааг уялдуулахад чиглэсэн харилцааг Иргэний хуульд1 заасан журмын дагуу байгуулсан гэрээгээр зохицуулна.

6.8. Энэ хуулийн 6.7.-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс бусад тохиолдолд толгой компани нь хараат болон охин компанийн үйл ажилагаанд зөвхөн эзэмшиж байгаа хувьцааны эрхээр оролцоно

Print