МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Компани, түүний эрх зүйн байдал
4 дүгээр зүйл. Нээлттэй буюу хувьцаат компани

4.1. Нээлттэй буюу хувьцаат компанийн /цаашид энэ хуульд "хувьцаат компани" гэх/ хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.

4.2. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн тоог компанийн дүрмээр хязгаарлахгүй.

4.3. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаат компани нь нээлттэй буюу хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаа болон бусад үнэт цаас гаргаж болно. Хаалттай захиалгын үндсэн дээр нэмж гаргасан хувьцааг худалдан авагч нь цаашид түүнийг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.

4.4. Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан гэрээ байгуулж болно. Энэ гэрээний үйлчлэх хугацаа нь 10 жилээс дээшгүй байх бөгөөд гэрээг хэдэн ч удаа сунгаж болно.

Print