МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Компани, түүний эрх зүйн байдал
10 дугаар зүйл. Компанийн оноосон нэр, оршин байгаа газар

10.1. Компани оноосон нэртэй байх бөгөөд түүнийг хэрэглэх тохиолдол бүрд уг нэрийн ард компанийн хэлбэрийг тодорхойлсон хувьцаат компани буюу "ХК", хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу "ХХК" гэсэн ялгах тэмдэглэл заавал заасан байна.

10.2. Компанийн оноосон нэр нь бусад компани, аж ахуйн нэгжийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр уг оноосон нэрийг хэрэглэх онцгой эрх авна.

10.3. Компани нь бүртгэх байгууллагад бүртгэгдсэн өөрийн бэлгэдэл болон барааны тэмдэгтэй байж болно.

10.4. Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно. Тэдгээрийн өөрчлөлтийг тухай бүр бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Print