КОМПАНИЙН ТУХАЙ |
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Их хэмжээний хэлцэл |
85 дугаар зүйл. Их хэмжээний хэлцэл хийх
85.1. Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана.
Төлөөлөн удирдах зөвлөл их хэмжээний хэлцэл хийх тухай шийдвэрийг санал нэгтэй гаргаж чадахгүй тохиолдолд асуудлыг хувь нийлүүлэгчдийн хуралд оруулах бөгөөд уг асуудлыг хуралд оролцож байгаа хувь нийлүүлэгчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ.
85.2. Их хэмжээний хэлцэл хийх асуудлаар эсрэг саналтай байсан хувь нийлүүлэгчид нь энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшилд байгаа хувьцааг компанид эргүүлэн авахыг шаардах эрхтэй.
|
|