МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

2.1. Энэ хууль болон Монгол Улсын бусад хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө.

2.2. Банк, санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон асуудлыг бусад хуулиар, нийтлэг асуудлыг энэ хуулиар тус тус зохицуулна.1

2.3. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлах замаар байгуулагдсан компанийн үйл ажиллагааг энэ хуулиар, тэдгээрийг үүсгэн байгуулахтай холбогдсон харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар1 зохицуулна.

2.4. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн ба орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.

2.5. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна. Энэ тохиолдолд өмчлөгч нь төр байх бөгөөд хувь нийлүүлэгчид нь Засгийн газраас эрх олгосон төрийн захиргааны байгууллага байна.

2.6. Компаниас өөр хэлбэрийн ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг байгуулахтай холбогдсон харилцаа, тэдгээрийн үйл ажиллагааг бусад хуулиар зохицуулна.

Print