МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх
65 дугаар зүйл. Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүний эрх

65.1. Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүн дараахь эрх эдэлнэ:

65.1.1. асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэр бүлд амьдрах;
65.1.2. сурч боловсрох нөхцлөөр хангуулах, эсэн мэнд амьдрах;
65.1.3. нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах;
65.1.4. орон сууцандаа амьдрах эрхээ хэвээр хадгалах;
65.1.5. хууль тогтоомжид заасан бусад эрх.

Print