МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
НАЙМДУГААР БҮЛЭГ
Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх
64 дүгээр зүйл. Харгалзан дэмжвэл зохих хүн

64.1. Дараахь хүнийг харгалзан дэмжинэ:

64.1.1. насанд хүрээгүй /14-өөс 18 хүртэлх насны/ бүтэн өнчин хүүхэд;

64.1.2. эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний насанд хүрээгүй хүүхэд;
64.1.3. эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд;

64.1.4. согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсний улмаас иргэний эрх зүйн эрхийн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн;

64.1.5. эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүн.

Print