МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Хүүхэд үрчлэх
62 дугаар зүйл. Үрчлэлтийг хүчингүйд тооцсоноос үүсэх үр дагавар

62.1. Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

62.2. Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд хохиролтой нь тогтоогдсон, эсхүл хууль ёсны өөр төлөөлөгч байхгүй бол түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

62.3. Хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхтэй холбогдсон зардлыг үрчлэгчээс гаргуулж, учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Print