МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаа
52 дугаар зүйл. Тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх

52.1. Шүүх дор дурдсан тохиолдолд тэжээн тэтгэх үүргээс чөлөөлж болно:

52.1.1. тэтгүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол тэтгэлэг төлөгчийг;

52.1.2. эцэг, эх, хойт эцэг, хойт эх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан бол хүүхдийг.

Print