МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаа
50 дугаар зүйл. Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээх хариуцлага

50.1. Тэтгэлэг төлөх тухай талууд гэрээ байгуулсан бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлнө.

50.2. Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө.

50.3. Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.

50.4. Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гэрээнд заагаагүй бол энэ хуулийн 50.2, 50.3-т заасныг баримтална.

Print