МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаа
47 дугаар зүйл. Тэжээн тэтгэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох

47.1. Хүчин төгөлдөр бус тэжээн тэтгэх гэрээ, тэжээн тэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай асуудлыг Иргэний хуулийн холбогдох заалтаар зохицуулна.

47.2. Тэжээн тэтгүүлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсоноос тэжээн тэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг түүний эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага гаргаж болно.

Print