МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаа
44 дүгээр зүйл. Төрөл, садангийн хүний тэжээн тэтгэх үүрэг

44.1. Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, хойт эцэг, хойт эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

44.2. Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач, зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

44.3. Өөр тэжээн тэтгэх хүнгүй бол төрөл, садангийн хүмүүс бие биеэ хөдөлмөрийн чадваргүй үед нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

44.4. Энэ зүйлд заасан тэтгэлгийн хэмжээг талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд шүүх энэ хуулийн 40.4-ыг үндэслэн тогтооно.

Print